土曜日, 8月 26, 2006

KISO2 - 33-р хичээл

шинэ үгс:
まもる - хамгаалах
はしる - гүйх
はこぶ - зөөх, тээх
あげる - өгөх
さげる - буулгах
たしかめる - лавлах, шалгах
ちゅういする - болгоомжлох
しらせる - мэдэгдэх
でんわする - утасдах
きがえる - хувцас солих

じゃまな - саад, тээр
ごみ - хог, новш
ランプ - чийдэн
クレーン - кран
レバー - араа
トラック - ачааны тэрэг
きそく - журам
きけん - аюултай
あんぜん - аюулгүй
だいいち - хамгийн чухал
あんぜんぐつ - хамгаалалтын гутал
しようきんし - хэрэглэхийг хориглоно
たちいりきんし - орохыг хориглоно
せいりせいとん - эмх цэгц байдлыг сахих
ほんしゃ - төв компани
ファックス - факс
ロッカー - шүүгээ
どういう~ - ямар~
さっき - түрүүхэн, саяхан
かならず - заавал

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------
Захирах хэв
1-р бүлэг
かく  -  かけ
はなす - はなせ
2-р бүлэг
たべる - たべろ
みる  - みろ
3-р бүлэг
する - しろ
くる - こい

Анхаар: わかる、できる、ある зэрэг хүсэл зоригийг агуулаагүй үйл үг нь захирах хэлбэргүй байна.


Хориглох хэв
1-р бүлэг
さわる - さわるな
2-р бүлэг
いれる - いれるな
3-р бүлэг
する - するな
くる - くるな

Захирах болон хориглох хэлбэрийг хэрэглэх арга
Захирах хэв нь харилцагчид нэг зүйлийг хийхийг шаардах үед, хориглох хэв нь хийхгүй байгааг тушаах үед хэрэглэнэ.
Албан тушаал, насаар ах эрэгтэй доод хүндээ эсвэл эцэг нь хүүхэддээ чухал хэргийг хэлэх, зэмлэх зэрэг тохиолдолд:

あした までに レポートを まとめろ。- Маргааш гэхэд илтгэлээ дуусга.
もっと べんきょう しろ。 - Улам хичээлээ хий.
スイッチを きれ。- Унтраалгаа унтраа.
とまれ - Зогс.
はいるな - Орж болохгүй.

~て くれ
「~て くれ」 нь хүсэх хэллэг 「~て ください」-ийн энгийн хэв юм. Үүнийг захирах, хориглох хэвтэй адил зөвхөн эрэгтэй хүн хэрэглэнэ.

ちょっと てつだって くれ。 - Жаахан тусалж өг.

この にもつは じゃまだから、かたづけて くれ。
Энэ ачаа саад болоод байна янзлаад өг.

「X」 нь 「Y」 гэсэн утгатай
Энэ хэлбэр нь ямар нэг үг (X)-ийн утгыг тодорхойлоход хэрэглэнэ. 「と いう」нь 「と いいます」 гэдэг гаралтай.

「ありがとう」は モンゴルごで ”Баярлалаа” と いいます。
「ありがとう」-г монголоор "Баярлалаа" гэж хэлдэг.

「ありがとう」は ”Баярлалаа” と いう いみです。
「ありがとう」 нь "Баярлалаа" гэсэн утгатай.

「どういう~」 ба 「どんな~」
「どういう~」 нь 「どんな~」-тай адил утгаар хэрэглэгдэх боловч 「どういう~」 нь нэг зүйлийн утгын талаар илүү нарийн тайлбар хүсэх үед олонтой хэрэглэгддэг.

「しようきんし」は どういう いみですか。
"Хэрэглэхийг хориглоно" гэдэг нь ямар утгатай вэ?

5がついつかは やすみですが、どういう ひですか。
5сарын 5ны өдөр амардаг нь ямар өдөр болоод тэр вэ?

~て くれ + と いって いました
Энгийн хэлбэр + と いって いました
Өгүүлэгч гуравдагч этгээдийн үгийг сонсогчид дамжуулах үед 「と いって いました」-г хэрэглэнэ. Гуравдагч этгээдийн заавар, хүсэлтийн утгыг сонсогчид дамжуулах үед товчхон 「~て くれ」зэрэг энгийн хэлбэр нь ишлэл өгүүлбэрээр олонтой хэрэглэгдэнэ.

Aさんは かいぎの じかんを しらせてくれと いって いました。
А гуай хурлын цагийг хэлээрэй гэж хэлж байсан.

「かならず、きっと、ぜひ」
「かならず」 - Батлах хэвтэй хамтран ямар нэг явдал зайлшгүй болно гэдгийг илэрхийлнэ.

レポートは あした かならず だします。
Илтгэлээ маргааш заавал өгнө.

こうじょうに はいる ときは、かならず ヘレメット を かぶって ください。
Үйлдвэрт орох үед заавал дуулга өмсөөрөй.

「きっと」 - Бараг алдаа байхгүй гэж таамаглах бодлыг илэрхийлнэ. Ард нь 「~でしょう」 болон 「~と おもいます」 зэрэг таамаглах хэллэгийг олонтой авна.

あしたは きっと いい てんきでしょう。
Маргааш зайлшгүй сайхан өдөр болох байх.

きょうは にちょうびですから、きっと みちが すいて いるでしょう。
Өнөөдөр бүтэн сайн өдөр учраас зам бараг чөлөөтэй байх.

「ぜひ」 - Ямар нэг зүйлийн биелэх, хэрэгжихийг хүчтэй хүсэх сэтгэлийг илэрхийлнэ. Ардаа 「~たいです」 болон 「~て ください」 зэрэг хүсэх, мөрөөдөх, гуйх хэллэгийг олонтой авна.

ぜひ きょうとへ いきたいです。
Заавал Киото явмаар байна.

ひまな とき、ぜひ いちど あそびに きて ください。
Завгүй үедээ заавал амархаар ирээрэй.

1 件のコメント:

匿名 さんのコメント...

bayarlala mash ih taalagdaj bnaa bi udur bur tanai blogoor hicheellej bgaa