土曜日, 8月 26, 2006

KISO2 - 30-р хичээл

шинэ үгс:
かける - өлгөх
ならべる - эгнүүлэх
はる - наах
しまう - далд хийх
のせる - дээр тавих
おろす - буулгах
じゅんびする - бэлтгэх
ふく - арчих
そのままにします - тэр хэвээр нь

かべ - хана
たな - тавиур
ひきだし - шургуулга
テーブル - ширээ
だい - тавиур
れいぞうこ - хөргөгч
そうこ - агуулах
ハンガー - өлгүүр
カレンダー - хуанли
ポスター - плакат
こうぐ - багаж
ドリル - өрөм
ハンマー - алх
さぎょう - ажил
しりょう - материал, бичиг баримт
まわり - эргэн тойрон
まんなか - гол дунд
もとの ところ - өмнөх байр, байдаг газар
まだ - хараахан
きれいに - цэвэрхэн
きちんと - нямбай

ごくろうさまでした - Ядарсан биз дээ (ажил дуусмагц нас буюу албан тушаал доогуур хүнд хэлдэг тогтсон хэллэг)

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

НҮ1 に НҮ2 が~て あります

Энэ хичээлээр нэг зүйл ямар байдалд байгааг арай тодорхой өгүүлэх хэллэгийг үзнэ. Нэг газар, эд зүйл оршин байхын тулд хэн нэгэн түүнийг урьдаас тэнд байрлуулсан байх ёстой. Жишээ нь хэн нэгэн үүдний өрөөнд зурагт тавьжээ. Тэгвэл тавьсаны үр дүнд тэнд зурагт байх болно. Үүнийг япон хэлэнд дараах байдлаар илэрхийлнэ.

ロビーに テレビが おいて あります。

Үүдний өрөөнд зурагт тавьсан байна.

Энэ өгүүлбэр зүйд "おきます(тавина)" гэдгээс гадна "かけます(өлгөнө)", "のせます(ачина)" зэрэг эд зүйлийг байрлуулах утгатай ҮҮ нь て хэлбэрээр хэрэглэгдэнэ.

ノートに なまえが かいて あります。

Дэвтэрт нэрээ бичсэн байна.

НҮ1 は НҮ2 に~て あります

Жишээ

テレビは ロビーに おいて あります。

Зурагт үүдний өрөөнд тавьсан байна.

Дараах жишээ нь энэ өгүүлбэр зүйг ярианы хэлбэрт оруулсан маяг юм.

A:すみません。ドライバーは どこですか。

Уучлаарай. Халив хаана байна?

B:ドライバーはそのひきだしの なかに しまって ありますよ。

Халив тэр шургуулганд байгаа.

「~て います」 ба 「~て あります」 ялгаа

1. A:セロテープは どこですか。

Скоч хаана байна вэ?

B:セロテープは かばんに はいて います。(さっき みました)

Скоч цүнхэнд байгаа. (Сая хийсэн)

2. A:セロテープは どこですか。

Скоч хаана байна вэ?

B:セロテープは かばんに いれて あります。(きのう いれました)

Скоч цүнхэнд хийсэн байгаа. (Өчигдөр хийсэн)

"~て います"-т холбогдох үйл үг нь ихэнхдээ үйл үгийн үйлдэх хэв байдаг бол "~て あります"-ийн хувьд үйл үгийн үйлдүүлэх хэв байдаг.

~て おきます

Энэ өгүүлбэр зүйг дараах 3н утгаар хэрэглэнэ.

  1. Нэг хугацааг хүртэл шаардлагатай үйлийг дуусгах = бэлтгэх
  2. Дараагийн шаардлаганд бэлтгээд хэрэгтэй үйлийг дуусгах = арга хэмжээ
  3. Үр дүнгийн байдлыг хадгалах = тэр янзаар нь орхих

1. りょこうに いく まえに、きっぷを かって おきます。

Аялалд явахаас өмнө билет худалдаж авна.

2. はさみを つかったら、もとの ところに しまって おいて ください。

Хайчаа хэрэглээд байранд нь буцааж тавиарай.

3. さむいですから、まどを しめて おいて ください。

Хүйтэн учраас цонхоо хаагаарай.

НҮ が

アリさんが この シャツを くれました。

Али гуай энэ цамцыг өгсөн.

わたしが やりますから、そのままに して おいて ください。

Би хийх учраас тэр чигээр нь орхичих.

Дээрх жишээнд туслах үг が нь үйлдэл, байдлын өгүүлэгдэхүүнийг илэрхийлж байна. Туслах үг は нь өгүүлбэрийн өгүүлэгдэхүүнийг илэрхийлж, түүний тухай тайлбарыг ард нь хийдэг бол, が -ийн тухайд зөвхөн өгүүлэмжийн өгүүлэгдэхүүнийг илэрхийлж байна.

[まだ + батлах хэв]

A:こうぐを かたづけましょうか。

Багажаа хураах уу?

B:まだ つかって いますから、そのままに して おいて ください。

Хэрэглэж байгаа тул тэр чигээр нь орхичох.

まだ あめが ふって いません。

Бороо орж байна.

Дээрх жишээний まだ нь "хуучнаараа", "бас л" гэсэн утгатай ба үйлдэл, байдлын үргэлжилж байгааг илэрхийлж байгаа юм.

0 件のコメント: