土曜日, 8月 26, 2006

KISO2 - 36-р хичээл

шинэ үгс:
なれる - дасах
おちる - унах
かける - хучих
はっぴょうする - мэдээлэх

おおきな~ - том~
ちいさな~ - жижиг~
せいかつ - амьдрал
ないよう - агуулга
かんそう - сэтгэгдэл
はなし - яриа
ひづけ - он сар өдөр
こと - юм, явдал
~の こと - ~ний талаар
パイプ - хоолой
カバー - хучилга
ぜんぶ - бүх, бүгд
なんでも - юу ч
かなり - нэлээд
ほとんど - бараг
くわしく - тодорхой нарийн
かんたんに - төвөггүйгээр
ぜったいに - яасан ч
たとえば - жишээлбэл
~とか - ~ч юм уу
ところで - тэгснээс, мартсанаас
おかげさまで - таны ачаар
そうそう - тийм, тийм

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

(1-р үе) ように、(2-р үе)
(1-р үе) ように、(2-р үе)-ээр ямар нэг зорилтын төлөө хийх үйлдлийг илэрхийлнэ. (1-р үе) нь зорилго, зорилтыг, (2-р үе) нь тэрхүү зорилгодо хүрэхийн төлөө хийх зорилготой үйлдлийг илэрхийлнэ. Мөн (1-р үе) -д үйл үгийн толь бичгийн болон ない хэлбэрийг хэрэглэнэ.

にほんごが じょうずに なるように、いっしょうけんめい べんきょうします。
Япон хэлэнд сайн болохын тулд мэрийж хичээлээ хийнэ.

わすれないように、メモを とって ください。
Мартахгүйн тулд тэмдэглэл хийгээрэй.

「Толь бичгийн хэлбэр + ~ように なりました」
Нэг байдал нь өөр байдалд өөрчлөгдсөн гэдгийг заана.

にほんごが はなせるように なりました。
Япон хэлээр ярьж чаддаг болсон.

にほんごの しんぶんが よめるように なりたいです。
Япон хэлний сонин уншиж чаддаг болмоор байна.

Энэ өгүүлбэр зүйд болзолт үйл үг, 「できます」、「わかります」 зэрэг чадварыг илэрхийлсэн үйл үг хэрэглэгдэнэ. Болзолт үйл үг хэрэглэгдэх үед чадахгүй байсан байдлаас чадах байдалд өөрчлөгдсөн гэдгийг илэрхийлнэ.


はじめは にほんりょうりが あまり たべられませんでしたが、いまは ほとんど たべられるように なりました。
Эхний үед япон хоол тун идэж чаддаггүй байсан бол одоо бараг иддэг болсон.

「~ように なりましたか」 гэсэн асуух өгүүлбэрт 「いいえ」 гэж хариулах үед дараах маягтай болно.

かんじが かけるように なりましたか。
Ханз бичдэг болсон уу?
.......いいえ、まだ かけません。
Үгүй ээ, арай бичиж чадахгүй.

Энэ өгүүлбэр зүйд болзолт үйл үг зэрэг чадварыг илэрхийлэх үйл үгээс өөр үйл үгийг хэрэглэвэл, "Урьд нь байгаагүй зуршил шинээр бий болсон" гэсэн утгатай болно.

にほんじんは 100ねんぐらい まえから ぎゅうにく や ぶたにくを たべるように なりました。
Япончууд 100 орчим жилийн өмнөөс үхрийн болон гахайн махыг иддэг болсон.

Толь бичгийн хэлбэр + ように して ください
ない хэлбэр +ない + ように して ください
Энэ өгүүлбэр зүй нь 「~て/~ないで ください」-тай адил хүсэлтийг илэрхийлэх хэллэг боловч утга нь бага зэрэг ялгаатай юм.
「~て/~ないで ください」 гэдэг нь тухайн үйлдлийг хийхийг шууд хүсэж байгаа бол, 「~ように して ください」 гэдэг нь тухайн үйлдлийг байнга давтан хийж байхыг хүсэх болон нэг зүйлийг байнга хүч гарган давтахгүй байхыг хүсэх үед хэрэглэгддэг. Иймээс 「~ように して ください」 гэдэг нь зөвхөн тухайн үед болох үйлдэлд хэрэглэхгүй. Ийм үед 「~て/~ないで ください」-г хэрэглэнэ.

さむいですね。ちょっと まどを しめて ください。
Хүйтэн байна. Цонхоо хаана уу?

ねる まえに、かならず まどを しめるように して ください。
Унтахаасаа өмнө заавал цонхоо хаагаарай.

ぜったいに この きかいに さわらないように して ください。
Яасан ч энэ төхөөрөмжид хүрч болохгүй.

Мөн 「
~ように して ください」 нь эрс шууд хэллэг биш тул 「~て/~ないで ください」-г бодвол эелдэг байдлыг төрүүлнэ.

「おおきな」 ба 「ちいさな」
Тухайлбал, 「おおきな くつ」 ба 「おおきい くつ」、 「ちいさな じしょ」 ба 「ちいさい じしょ」 нь тус тус адил утгатай. Гэвч 「おおきな」 ба 「ちいさな」-ийн ард заавал нэг үг орно.

あの テレビは おおきいです。
Тэр зурагт бол том. //Зөв

あの テレビは おおきなです。
Тэр зурагт том бол. //Буруу

「~とか」
「~とか」 нь 「~や」-тай адил жишээ дурьдах үед хэрэглэдэг. Гэвч 「~とか」 нь илүү ярианы хэллэг юм. Мөн 「~や」-тай ялгаатай нь 「~とか」 нь хамгийн сүүлчийн нэр үгийн ард ч орно.

にちようびとか どようびとかは よく えいがを みに いきます。
Ням болон бямба гарагт кино үзэхээр их явдаг.

「かなり」 ба 「ずいぶん」
「かなり」 нь хүмүүсийн санаж байснаас хамаагүй илүү болохыг илэрхийлнэ. Тэгвэл 「ずいぶん」 нь өгүүлэгчийн бодож байснаас хамаагүй илүү гэсэн гайхсан байдлыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, 「かなり」 нь объектив үнэлгээнд тулгуурласан хэллэг, 「ずいぶん」 нь субьектив үнэлгээнд тулгуурласан хэллэг гэж хэлж болох юм.

ことしの なつは かなり あついですね。
Энэ жилийн зун тун халуун байна.

にほんの なつは ずいぶん あついですね。
Японы зун нэлээд халуун байна.

0 件のコメント: