土曜日, 8月 26, 2006

KISO2 - 37-р хичээл

шинэ үгс:
ほめる - магтах
しかる - загнах
とる - хулгайлах
こわす - эвдэх
わける - хуваах
せいさんする - тооцоолох
ようせつする - гагнах
けんさする - шалгах
かんせいする - бүрэн дуусгах
ゆしゅつする - экспортлох
ゆにゅうする - импортлох

どろぼう - хулгайч
けいかん - цагдаа
だれか - хэн нэгэн
こめ - будаа
むぎ - буудай
げんりょう - түүхий эд
ざいりょう - материал
せきゆ - газрын тос
タンカー - цистерн
くみたて - угсралт
ライン - шугам
こうはん - болд хавтас
ボディー - их бие
タイヤ - дугуй
とうなん - зүү өмнөд
アジア - ази
ヨーロッパ - европ
~パーセント - ~процент
やく~ - ойролцоогоор~
~など - ~зэрэг, мэт

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Үйл үгийн үйлдэгдэх хэв
Үйл үгийн үйлдэгдэх хэвийг бий болгох

1-р бүлэг
かきます  -  かかれます
よみます - よまれます
2-р бүлэг
たべます - たべられます
みます  - みられます
3-р бүлэг
します - されます
きます - こられます


Анхаар: Үйл үгийн үйлдэгдэх хэв нь бүгд 2-р бүлгийн үйл үгийн адил толь бичгийн хэлбэр, ない хэлбэр, хэлбэр зэрэгт хувирна. Жишээ нь: かかれます: かかれる、かかれない、かかれて.

Үйл үгийн үйлдэгдэх хэвийн өгүүлбэр

Нэр үг1(хүн) нь нэр үг2(хүн)-д + үйл үгийн үйлдэгдэх хэв

Энэ өгүүлбэр зүй нь нэр үг2 нь нэр үг1д ямар нэг үйлдэл үзүүлсэн үед үйлдлийг хүлээн авсан нэр үг1-ийн байр суурьнаас тухайн үйлдлийг илэрхийлэх үед хэрэглэнэ.

かちょうは わたしを しかりました。
Тасгийн дарга намайг зэмэлсэн. //Буруу

わたしは かちょうに しかられました。
Би тасгийн даргад зэмлүүлсэн. //Зөв

かちょうは わたしに しつもんしました。
Тасгийн дарга надад асуулт тавьсан. //Буруу

わたしは かちょうに しつもんされました。
Би тасгийн даргад асуугдсан. //Зөв

Нэр үг1(хүн) нь нэр үг2(хүн)-д нэр үг3(эд зүйл) + үйл үгийн үйлдэгдэх хэв

Энэ өгүүлбэр зүй нэр үг2 нь нэр үг1-ийн өмч эд зүйл нэр үг3-т ямар нэг үйлдэл үзүүлж, ихэнх тохиолдолд нэр үг нэр үг1 нь энэхүү үйлийг төвөг учруулсан зүйл гэж бодож байгааг илэрхийлнэ.

おとうとは(わたしの) カメラを こわしました。
Дуу миний зургийн аппаратыг эвдэлсэн. //Буруу

わたしは おとうとに カメラを こわされました。
Би дүүдээ зургийн аппаратаа эвдүүлсэн. //Зөв

Дээрх жишээнд "дүү миний зургийн аппаратыг эвдсэн" явдлыг би яршигтай зүйл боллоо хэмээн санаж, хүнд байдалд орсон гэдгийг харуулж байна.
Энэ өгүүлбэр зүйд ч үйлдэгч нь 「~に」-г хэрэглэн илэрхийлэгдэж байна. Улмаар төвөгт учирсан хүн нь 「~は」-г, үйлсийг хүлээн авсан зүйл нь 「~を」-г хэрэглэх замаар илэрхийлэгдсэн байна. Энэ мэтчилэн яршиг төвөг учирсан утгыг илэрхийлэх үед өгүүлэгдэхүүн нь эд зүйл биш төвөгт учирсан хүн нь болох тул анхаараарай.

わたしの カメラは おとうとに こわされました。
Би дүүдээ зургийн аппаратаа эвдүүлсэн. //Буруу

Нэр үг は + үйл үгийн үйлдэгдэх хэв
Ямар нэг үйлийн талаар тухайн үйлдэгч нь онцгойлон асуудал болгоогүй үед эд зүйл нь өгүүлэгдэхүүн болж, дараах маягтай илэрхийлэгдэнэ.

おさけは こめから つくられます。
Япон архи саке нь будаагаар хийгддэг.

この ほんは いろいろな くにで よまれて います。
Энэ ном олон оронд уншигдаж байна.

Мөн эд зүйлийг онцгойлон өгүүлбэрийн гол сэдэв болгож дурьдахгүй үед эд зүйл нь が гэсэн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

ここでは くるまの ボディーが ようせつされます。
Энд машины эх бие гагнагддаг.

Хувь харьцааг илэрхийлэх「~に」

いちにちに 1500だい くるまが せいさんされて います。
Нэг өдөрт 1500 машин үйлдвэрлэгдэж байна.

いっしゅうかんに 3じかん べんきょうします。
Нэг өдөрт 3 цаг хичээл хийдэг.

ふたりに ひとりは だいがくへ いきます。
Хоёр хүний нэг нь их сургуульд ордог.

0 件のコメント: