土曜日, 8月 26, 2006

KISO2 - 28-р хичээл

Шинэ үгс:
とる - хийх, хөтлөх
たのむ - гуйх, хүсэх
えらぶ - сонгох
さく - дэлгэрэх

まじめな - нягт нямбай, буурьтай
うまい - амттай, мундаг
まずい - амтгүй
かたい - хатуу
やわらかい - зөөлөн
つよい - чадалтай
よわい - сул
かわいい - хөөрхөн, эгдүүтэй
やさしい - энэрэнгүй, халамжтай
かれ - тэр эрэгтэй
かのじょ - тэр эмэгтэй
あじ - амт
におい - үнэр
いろ - өнгө
かたち - хэлбэр, дүрс
デザイン - дизайн
しなもの - бараа
ねだん - үнэ
けいけん - туршлага
メモ - тэмдэглэл
マニュアル - заавар
おべんとう - савласан бэлэн хоол
きっさてん - цайны газар
メニュー - хоолны цэс
ひ - өдөр
かぜ - салхи
ばんぐみ - нэвтрүүлэг
ドラマ - телевизийн кино
ニュース - мэдээ
やっと - арай гэж
ずいぶん - нэлээн
それに - тэгээд бас
それで - тэгээд

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

ます хэлбэр + ながら

Энэ өгүүлбэрийн хэлбэр нь нэг хүн хоёр өөр үйл явдлыг нэгэн цагт хийж байгааг харуулна. "ながら" нь ҮҮ-ийн "ます" төлвийн дараа орно.

おんがくを ききながら コーヒーをのみます。

Хөгжим сонсонгоо кофе ууна.

おちゃを のみながら はなしませんか。

Цай уунгаа ярихгүй юү?

~て います

1. Үргэлжлэх үйлдлийг харуулна.

リーさんは いま テレビを みて います。

Ли гуай одоо зурагт үзэж байна.

2. Тодорхой үйл явдалд өрнөөд өнгөрсөн байдлыг харуулна.

すずきさんは もう けっこんして います。

Сузуки гуай гэрлэчихсэн байна.

3. Удаан хугацаанд дахин давтагдаж байгаа үйлдлийг бие дээрээ болон ажлын байран дээрээ зэрэгт харуулна.

わたしは じどうしゃの かいしゃで はたらいて います。

Би авто машины компанид ажиллаж байна.

"て います" нь ойр дотны хүний дадал болсон үйлдлийг харуулдаг.

ひまな とき、いつも おんがくを きいて います。

Цаг гарвал үргэлж хөгжим сонсож байна.

やすみの ひは いつも スポーツを して います。

Амралтын өдрүүдэд үргэлж биеийн тамираар хичээллэдэг.

Энгийн хэлбэр + し

Хоёроос дээш учир шалтгааныг заасан тохиолдолд дунд нь "し"-г хэрэглэнэ.

にもつが おおいし、あめが ふって いるし、タクシーで かえります。

Их ачаатай ч байна, бороо ч орж байна таксигаар харина.

"し"-г хэрэглэхэд учир шалтгааныг харуулаад зогсохгүй "түүгээр ч барахгүй", "түүн дээр" зэрэг сэтгэлийн илэрхийллийг нэмнэ. "が" болон "を" тодотголыг "も"-оор сольж улам сэтгэгдлээ хүчтэй илэрхийлж болно.

にもつも おおいし、あめも ふって いるし、タクシーで かえります。

Их ачаатай дээр нь бороо ч орж байна таксигаар харина.

"し"-г хоёроос дээш учир шалтгааныг зэрэгцүүлэн харуулахад хэрэглэдэг ч зарим тохиолдолд зөвхөн нэгэн учир шалтгааныг илэрхийлэхэд хэрэглэж болно. Ийм тохиолдолд "から"-г ашигласантай адилгүй өөр нуугдмал утгийг илэрхийлж болно.

きょうは さむいし、どこも でかけません。

Өнөөдөр хүйтэн ч байна, хаашаа ч явахгүй ээ.

"どうして"-г ашигласан асуултанд "~し"-г хэрэглэн хариулах тохиолдолд дараах байдалтай болно.

A:どうして いつも この スーパーで かいもの するんですか。

Яахаараа энэ дэлгүүрт үргэлж худалдаа хийдэг юм бэ?

B:ねだんも やすいし、それに しなものも おおいですから。

Үнэ нь хямд ч юм, түүгээр барахгүй барааны төрөл олон болохоороо.

"それに" ба "それで"

"それに"-г ямар нэгэн нөхцөл болон хүчин зүйлд бас нэгэн нөхцөл болон хүчин зүйл багтах тохиодолд хэрэглэнэ.

この はなは いろが きれいです。それに においも いいです。

Энэ цэцгийн өнгө нь гоё. Түүгээр ч барахгүй үнэр нь ч сайхан.

"それで" нь "ですから"、"だから(болохоороо)" зэргийн утгатай ойрхон бөгөөд өмнөх өгүүлбэрийг дараагийн өгүүлбэртэй харьцуулах хүчин зүйлийн утга шалтгааныг бататгах тохиолдолд хэрэглэгдэнэ.

A:この レストランは りょうりも おいしいし、ねだんも やすいです。

Энэ хоолны газар хоол нь амттай ч юм, үнэ нь ч хямд.

B:それで ひとが おおいんですね。

Тийм болохоороо хүн олонтой байна.

0 件のコメント: