土曜日, 8月 26, 2006

KISO2 - 38-р хичээл

шинэ үгс:
かよう - ирж очих
ざんぎょうする - илүү цагаар ажиллах
うんどうする - хөдөлгөөн хийх
こたえる - хариулах
けいさんする - тооцоо хийх
あつめる - цуглуулах
わたす - гарт нь өгөх
かける - түгжих, цоожлох
うまれる - төрөх
おいわいをする - баяр тэмдэглэх

だいすきな - маш дуртай, маш сайн
だいきらいな - их дургүй
むだな - дэмий
はずかしい - ичгэвтэр
きもちがいい - сэтгэлд таатай
きもちがわるい - дур гутам
やきゅう - бэйсбол
プール - бассейн
ジョギング - гүйлт
コンサート - концерт
カラオケ - караоке
おいわい - баяр
いき - очих
かえり - буцах
ラッシュ - ачаалал ихтэй
それほどでもありません - төдийлөн бас тийм биш
じかんをむだにしませんね - цагийг дэмий үрэхгүй юмаа
もういっぱいどうですか - дахиад нэг хундага ямар вэ?
もうけっこうです - одоо боллоо

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Үйл үг(Энгийн хэлбэр) + の
Үйл үгийн энгийн хэлбэрт 「の」-г залган тэр үйл гийг нэр үг болгож болно. Нэр үг болсон хэлбэр нь өгүүлэгдэхүүн болон зорилго заасан үгийн үүргээр өгүүлбэрт хэрэглэгдэнэ.

Толь бичгийн хэлбэр + のは + тэмдэг нэр

サッカーは おもしろいです。 - Хөлбөмбөг сонирхолтой.

サッカーを するのは おもしろいです。
Хөлбөмбөг тоглох нь сонирхолтой.

サッカーを みるのは おもしろいです。
Хөлбөмбөг үзэх нь сонирхолтой.

Дээрх жишээнээс үзвэл 「します」 гэсэн үйл үг нь толь бичгийн хэлбэр 「する」+「の」 гэсэн хэлбэрээр нэр үгтэй адилхан хэрэглэгдэж байна.

Толь бичгийн хэлбэр + のが + тэмдэг нэр


わたしは おんがくが すきです。 - Би хөгжимд дуртай.

わたしは おんがくを きくのが すきです。
Би хөгжим сонсох дуртай.

Толь бичгийн хэлбэр + のを + わすれました

でんわばんごうを わすれました。 - Утасны дугаарыг мартсан.

レポートに なまえを かくのを わすれました。
Илтгэлдээ нэрээ бичихээ мартсан.

Дээрх өгүүлбэрт "нэрээ бичих ёстой байтал, түүнийг мартаад бичилгүй илтгэлээ өгчихсөн" гэсэн утгатай.


Үйл үг(энгийн хэлбэр) + のをしっています
тэмдэг нэр(энгийн хэлбэр) + のをしっています
тэмдэг нэр(энгийн хэлбэр) + のをしっています
Нэр үг(~だ → ~な) + のをしっています

センターの ちかくで かじが あったのを しっていますか。
Төвийн ойролцоо гал гарсаныг мэдэхүү?

Дээрх өгүүлбэрт гал гарсан явдлыг мэдэхүү үгүй юү? гэдгийг асууж байгаа өгүүлбэр юм.
Бас ердийн хэлбэрт「~は」-аар илэрхийлэгддэг өгүүлэгдэхүүн энэ өгүүлбэр зүйд орвол 「~が」-аар илэрхийлэгдэнэ.

きむらさんは けっこんしました。
→きむらさんが けっこんしたのを しっていますか。
Кимура гуай хурим хийсэн.
→Кимура гуай хурим хийсэнийг мэдэх үү?

「の」 ба 「こと」

リーさんは にほんごを はなす ことが できます。
Ли гуай япон хэлээр ярьж чадна. //Зөв

リーさんは にほんごを はなすのが できます。
Ли гуай япон хэлээр ярьж чадна. //Буруу

わたしの しゅみは えいがを みることです。
Миний сонирхол бол кино үзэх явдал юм. //Зөв

わたしの しゅみは えいがを みるのです。
Миний сонирхол бол кино үзэх явдал юм. //Буруу

「いき」 ба 「かえり」
Зарим үйл үгийн ます хэлбэрийг нэр үгээр хэрэглэж болно.

いきは みちが こんで いましたが、かえりは すいて いました。
Очиход зам түгжирсэн байсан боловч ирэх үед зам чөлөөтэй байсан.

かいしゃの かえりに かいものに いきました。
Ажлаас ирэх замдаа дэлгүүр орсон.

ます хэлбэрийг нэр үгээр хэрэглэх үед тухайн үйлийг илэрхийлэхгүй.

0 件のコメント: