土曜日, 8月 26, 2006

KISO2 - 46-р хичээл

шинэ үгс:
でる(でんしゃが) - хөдлөх(галт тэрэг)
みつかる - олдох
ぬれる - норох
かわく - хатах
ぬる - түрхэх
はいる - орох
すすむ - урагшлах
くろうする - зовох, зүдрэх

ぺんき - будаг
ちょうど - яг
たったいま - дөнгөж сая
あと~ - үүнээс гадна~
とてもたすかりました - үнэхээр тус боллоо
にほんごでまとめるのにくろうしました - Япон хэл дээр эмхтгэх гэж зовлоо


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Толь бичгийн хэлбэр + ところです
て хэлбэр + いる + ところです
た хэлбэр + ところです

ところ нь байр, газар, орон гэсэн утгатай үг боловч, цаг хугацааг ч бас илэрхийлдэг. Энэ хичээлд цаг хугацааг илэрхийлэх "ところ"-оор үзэх ба энэ нь ямар нэгэн үйл явдлын явцад өгүүлэгч нь одоо ямар шатанд байгааг нөгөө этгээддээ дамжуулан, нөгөө этгээддээ нөлөөлөх мөн нөгөө этгээдээс ямар хариу гаргахыг хүлээх үед хэрэглэнэ.

Толь бичгийн хэлбэр + ところです

Энэ өгүүлбэр зүй нь нэг зүйлийг эхлэх эсвэл нэг зүйл эхлэхийн өмнөхөн байгааг илэрхийлнэ. ”これから”、”ちょうど いまから”-тай хамт олонтаа хэрэглэгдэнэ.

A:ひるごはんは もう たべましたか。
A:Өдрийн хоолоо идчихсэн үү?
B:いいえ、これから たべる ところです。
B:Үгүй, одоо идэх гэж байна.

て хэлбэр + いる ところです

Энэ өгүүлбэр зүй нь ямар нэгэн үйлдэл явагдаж байгаа эсвэл ямар нэг үйл явдал эд явагдаж байгаа гэдгийг илэрхийлнэ. ”いま”-тай цуг хэрэглэгдэх нь их.

A:かいぎの しりょうは もう できましたか。
A:Хурлын материал бэлэн болсон уу?
B:すみません。いま コピーして いる ところです。
B:Уучлаарай. Одоо хувилж байна.

ところ” нь шалтагийг илэрхийлж, тухайн зүйлийг хийхэд чармайлт гаргаж байгаа, удахгүй бэлэн болно гэх зэргийг нөгөө хүндээ дамжуулж байна.

た хэлбэр ところです

Энэ нь ямар нэгэн үйлийг дууссан эсвэл ямар нэгэн үйлийг дөнгөж дууссан гэдгийг илэрхийлнэ. ”たったいま”-тай цуг хэрэглэгдэх нь олон.

A:たかはしさんは もう かえりましたか。
A:Такахаши гуай харьчихсан уу?
B:はい、たったいま かえった ところです。
B:Тиймээ, дөнгөж сая харилаа.

~ところです”-ийн ”ところ” нь хэлбэрийн хувьд нэр үг учир “~んです”、”~ので”-той ”~ところなんです”、”~ところなので” гэх мэтчилэн холбогдоно.

た хэлбэр + ばかりです

Энэ өгүүлбэр зүй нь ямар нэг үйл явагдаад удаагүй байгаа гэсэн өгүүлэгчийн сэтгэлийг илэрхийлж байна.

A:おそく たって、すみません。
A:Оройтсонд уучлаарай.
B:いいえ、わたしも いま きた ばかりです。
B:Зүгээр, би ч гэсэн дөнгөж сая ирсэн.

た хэлбэр + ところです” болон ”た хэлбэр + ばかりです” нь төстэй боловч ялгаатай тал нь ”た хэлбэр + ところです” нь зөвхөн үйл явдал дөнгөж дууссаныг илэрхийлэх бол ”た хэлбэр + ばかりです” нь үйл явдал дөнгөж дууссан төдийгүй нэг хэсэг хугацаа өнгөрсөн үед ч өгүүлэгчид тухайн хугацаа нь тийм урт биш санагдаж байвал хэрэглэж болох явдал юм.

0 件のコメント: