土曜日, 8月 26, 2006

KISO2 - 48-р хичээл

шинэ үгс:
しゅっせきする - оролцох
とどける - хүргэх
れきし - түүх
ぶんか - соёл
すいえい - усан сэлэлт
じゅく - оройн сургууль
パンフレット - танилцуулга
ようす - байдал
じぶん - өөрөө
かいしゃのもの - компанийн хүн(өчүүхэн миний бие гэдэгтэй төстэй)
おしょうがつ - цагаан сар
ごちそう - зоог
かわりに - оронд нь
おまたせしました - таныг хүлээлгэчихлээ
あけまして おめでとう ございます - шинэ оны мэнд дэвшүүлье
えんりょなくどうぞ - бүү нэрэлхээрэй

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Үйл үгийн үйлдүүлэх хэвийг үүсгэх арга

1-р бүлэг
いきます - いかせます
まちます - またせます

2-р бүлэг
たべます - たべさせます
こたえます - こたえさせます

3-р бүлэг
します - させます
きます - こさせます

Анхааруулга: Бүх үйл үгийн үйлдүүлэх хэв нь 2-р группын үйл үгийн хувиар толь бичгийн хэлбэр, ない хэлбэр, て хэлбэр зэрэгт хувирна. Жишээ нь: かかせる、かかせない、かかせて.

Үйл үгийн үйлдүүлэх хэвийн өгүүлбэрийн бүтэц

Уг хэвэнд үйл үгийн иэлрхийлэх өгүүлэгдэхүүнийг ""-оор илэрхийлэх ба ""-ээр илэрхийлэх гэсэн 2 маяг байна. Эхнийхтэй адил анхны үйл үг нь үйл үгийг үйлдэх хэв байвал ""-оор, дараагийхтай адил үйл үгийг үйлдүүлэх хэв байвал тэр үйл үгийн зорилгыг заасан үгийг хэлэх үү үгүй юү гэдгээс хамаарахгүй ""-ээр илэрхийлнэ.

かとうさんは おおさかへ しゅっちょうします。
Като гуай Осакаруу томилолтоор явна.

ぶちょうは かとうさんを おおさかへ しゅっちょうさせました。
Хэлтсийн дарга Като гуайг Осакаруу томилолтоор явуулсан.

むすめは ピアノを ならいます。
Охин төгөлдөр хуур сурна.

わたしは むすめに ピアノを ならわせます。
Би охиндоо төгөлдөр хуур сургана.

Үйлдүүлэх хэвийн утга

Үйлдүүлэх хэвийн өгүүлбэрт анхны үйл үг нь үйлдэх хэв байна уу, үйлдүүлэх хэв байна уу гэдгээс хамаарахгүйгээр дараах 2 утга байдаг боловч энэ эхнийхийг нь голчлон үзнэ.

1. Албадах хэлбэр
Харилцагч хүндээ тэр хүнийхээ санаа бодлыг харгалзахгүйгээр ямар нэг зүйлийг хийхийг тушаах буюу шаардаж түүнийхээ дагуу хийлгэх утгыг илэрхийлнэ.

わたしは むすこを かいものに いかせました。
Би хүүгээ юм худалдаж авахаар явуулсан.

2. Зөвшөөрөх хэлбэр
Нөгөө этгээд нь тэр хүнийхээ санаа бодлын дагуу ямар нэг зүйл хийхийг нь зөвшөөрөх буюу зоргонд нь орхих утгыг илэрхийлнэ.

ぶちょうは リーさんを はやく かえらせました。
Хэлтсийн дарга Ли гуайг эрт хариулсан.

Үйлдүүлэх хэвийн хэрэглэх арга
Үйлдэх хэвийн өгүүлбэр нь тухайлбал эцэг эх ба хүүхэд, ах ба дүү, нэг компанийн дарга ба ажилтан зэрэг дээр доорийн ялгаа илэрхий бөгөөд дээд хүн нь доод хүндээ ямар нэг зүйл хийхийг шаардах, доод хүнийхээ үйлдлийг зөвшөөрөх зэрэг үед хэрэглэгдэнэ.

わたしは おとうとに にもつを もたせました。
Би дүүдээ ачаагаа бариулсан.

Гэхдээ доор дурьдсанчилан өөрийн салбарын ажилтнаараа нэг зүйлийг хийлгэх тухайгаа өөр салбарын хүнд мэдэгдэх үед тухайн салбарын дээр доорийн ялгаанаас хамаарахгүйгээр үйлдүүлэх хэвийн өгүүлбэрийг хэрэглэнэ.

A:コピーきが こしょうしたので、しゅうりを おねがいします。
Хэвлэх машин эвдэрсэн тул засаж өгнө үү.
B:わかりました。かかりの ものを すぐ そちらへ いかせます。
Мэдлээ. Ажилтнаа одоохон тийшээ явуулъя.

Анхааруулга: Доод хүн нь дээд хүнээрээ ямар нэг зүйл хийлгэх үед дээр доорийн ялгаа илэрхий бол "て хэлбэр + いただきます"-ыг хэрэглэнэ. Адилхан байх болон дээр доорийн ялгаа илэрхий биш үед "て хэлбэр + もらいます"-ыг хэрэглэнэ.

わたしは しゃちょうに にもつを もって いただきました。
Би захиралд ачаагаа бариулсан.

わたしは ともだちに にもつを もって もらいました。
Би найздаа ачаагаа бариулсан.

Үйлдүүлэх үйл үгийн て хэлбэр + いただけませんか

41-р хичээлд "て хэлбэр + いただけませんか"-г үзсэн. Энэ нь ямар нэг зүйл хийхийг хүсэх үед хэрэглэгдэх ба өөрийнхөө үйлдлийг зөвшөөрүүлэхээр хүсэх үед үйлдүүлэх үйл үгийн "て хэлбэр + いただけませんか"-г хэрэглэнэ. Дараах 2 жишээг харьцуулж үзье.

Үйл үг нь үйлдүүлэх хэлбэр биш жишээ:
まちがいが あったら、なおして いただけませんか。(41-р хичээл)
Алдаа байвал засаад өгөхгүй юү?

Үйл үг нь үйлдүүлэх хэлбэрийн жишээ:
かぜを ひいたので、きょう 1にち やすませて いただけませんか。(48-р хичээл)
Ханиад хүрсэн тул өнөөдөр нэг өдөр амруулахгүй юу?

"Үйлдүүлэх үйл үгийн て хэлбэр + いただけませんか" ба "て хэлбэр + も いいですか"

かぜを ひいたので、きょい 1にち やすんでも いいですか。
Ханиад хүрсэн тул өнөөдөр 1 өдөр амарсан ч болох уу?

0 件のコメント: