土曜日, 8月 26, 2006

KISO2 - 42-р хичээл

шинэ үгс:
ためる - хадгалах, хураах
けずる - зорох
はずす - салгах, хуулах
あける - нүх ухах
まぜる - холих
まげる - матийлгах
さんかする - оролцох
もうしこむ - бүртгүүлэх

ひつような - хэрэгтэй
くわしい - тодорхой, нарийн
いた - хавтан
あな - нүх
ミキサー - холигч
せいび - тоноглолт
コスト - зардал
しゅうかん - заншил
けんこう - эрүүл мэнд
くうき - агаар
しゃいん - компанийн ажилтан
かかり - хариуцагч
アルバイト - цагийн ажилтан
もみじ - намрын шаргал навчис
みずうみ - нуур
まいつき - сар бүр
まいとし - жил бүр
きせつ - улирал
すこしずつ - бага багаар


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Толь бичгийн хэлбэр ために
Нэр үг + の ために

Энэ өгүүлбэр зүй нь зорилгыг илэрхийлэнэ.

うちを かう ために、おかねを ためて います。
Байр худалдаж авахын тулд мөнгө хураж байна.

かいぎの ために、しりょうを じゅんびして います。
Хуралтай тул материал бэлтгэж байна.

Эхний өгүүлбэр нь "байр худалдаж авах"-ыг зорилго болгон, мөнгөө хурааж байгаа гэсэн утгатай, дараагийн өгүүлбэр нь "хурал"-ыг зорилго болгон материал бэлдэж байна гэсэн утгатай.

36-р хичээлд үзсэн "~ように" нь ч гэсэн зорилгыг илэрхийлэхэд ашиглах боловч, "~ように"-ийн тухайд хүсэл зорилго агуулаагүй үйл үг хэрэглэгдсэн байхад, "~ために"-ийн тухайд хүсэл зорилго агуулсан үйл үг хэрэглэгдэнэ. Доорхи 2 өгүүлбэрийг харьцуулаад үз.

いちを かう ために、おかねを ためて います。
Байр худалдаж авахын тулд мөнгө хурааж байна.

うちが かえるように、おかねを ためて います。
Байр худалдаж авахаар мөнгө хурааж байна.

Түүнчлэн зорилго илэрхийлэх учраас ихэнхи тохиолдолд батлах хэлбэр хэрэглэгдэнэ.

"Нэр үг + の ために" гэсэн хэллэг нь дээр өгүүлсэнчилэн зорилгыг илэрхийлэхээс гадна хүнийг илэрхийлэх нэр үг хэрэглэгдвэл "тэр хүнд ашиг тус болохоор" гэсэн утгаар хэрэглэгдэнэ.

かぞくの ために、いっしょうけんめい はたらきます。
Гэр бүлийнхээ төлөө чармайж ажиллана.

Толь бичгийн хэлбэр + の + に
Нэр үг + に

38 дугаар хичээлд үзсэнчлэн, үйл үгийн толь бичгийн хэлбэрт ""-г залгавал түүнийг нэр үгийн хэлбэрээр хэрэглэж болно. Мөн "Толь бичгийн хэлбэр + のに"、"Нэр үг + に"-ийн ард "つかう"、"いい"、"べんりだ"、"やくにたつ" гэсэн төлвүүд хэрэглэгдэнэ.

この ドライバーは ちいさい ねじを じめるのに つかいます。
Энэ халивыг жижиг эрг эрэгдэхэд хэрэглэнэ.

この ドライバーは とけいの しゅうりに つかいます。
Энэ халивыг цаг засварт хэрэглэнэ.

0 件のコメント: